ДОРНОД: Баяндун, Матад суманд ой хээрийн түймэртэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Баяндун, Матад суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт Хэнтий аймгийн Батноров, Биндэр, Сүхбаатар аймгийн Уулбаян, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Баянтүмэн, Баяндун, Матад суманд ой, хээрийн түймрийн долоон дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газар, мэргэжлийн ангийнхан үүрэг гүйцэтгэж, таван түймрийг бүрэн унтраасан гэв.
Баяндун суманд асаж байгаа түймэр Лүнгийн рашааны орчимд суудлын жижиг машины яндангаас гарч, өчигдөр шөнө Оросын хил давсан байна. Өнөөдөр салхи эргэж түймрийн баруун тал нь Түргэний эхээр, зүүн тал нь Хорины голын эхээр орж иржээ.