ӨНӨӨДӨР: Хэвлэл мэдээллийн эрх зүйн форум болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны арваннэгдүгээр сарын 1.
/МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 1-ний баасан гарагт болох зарим үйл
явдлын тойм:
09:00 цагт: “Милленниум
Плаза”-д: Монгол Улсын статистикийн албаны 100 жилийн ойн эрдэм
шинжилгээний хурал болно. Утас: 8007-9237, 9928-9492.
09:00-17:00 цагт: “Новотел” зочид буудалд: “Хэвлэл мэдээллийн эрх зүйн форум” болно. Утас: 9915-3305.
11:00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин төсвийн төсөлд оруулах санал болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлажээ.
11:00
цагт: Нийслэл
дэх Эрүү, иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхийн гадаа сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралтай
холбоотой асуудлаар мэдээлнэ.
“ЗМ”-ний
мэдээллийн төвд:
11:30
цагт: Монголын багш нарын холбооноос багшлах эрхийн гэрчилгээ, журам зэрэг боловсролын харилцааны эрх зүйн
зохицуулалтыг нийтийн эрх ашигт нийцүүлэх талаар мэдээлнэ.
12:00
цагт: Төв
аймгийн хууль бус ИТХ-ыг хүчингүй болгох үндэслэлийн талаар мэдээлэл хийнэ.
Соёл урлаг:
-Монголын Урчуудын эвлэлийн галерей болон Архангай аймаг: “Эртний сайхан” үзэсгэлэн нээгдэж, “Соёлын бүтээлч сар” эхэлж байна.