ДУНДГОВЬ: Засаг даргын орлогчоор Цэдэнбалын Ариунбаярыг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-11-04 18:25:56
altantogos

Мандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга Самданнямын Мөнхчулуун 10 дугаар сарын 31-нд үүрэгт ажлаа хүлээн авч, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томиллоо.


Тодруулбал, аймгийн Засаг даргын орлогчоор Цэдэнбалын Ариунбаярыг, ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Лхагвабаатарыг тус тус томилсон.


Ц.Ариунбаяр эрх зүйч, бизнесийн удирдлагын магистр цолтой. 2007 оноос УИХ-ын гишүүний туслах, УИХ-ын гишүүний зөвлөх, Худалдан авах ажиллагааны газар Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга, “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК-д төслийн зөвлөх, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Тамгын газрын даргаар ажиллаж байжээ.


Б.Лхагвабаатар эрх зүйч, геологич мэргэжилтэй. 2009 оноос Баянгол дүүргийн ЗДТГ-ын Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, Сонгино хайрхан дүүргийн ЗДТГ-т Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн, НИТХ-ын Ажлын албанд ажилтан, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга, Жижиг, дунд үйлдвэрийн газарт Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга, “Монголын Төмөр Зам” ТӨХК-д Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ.



Түүнчлэн Засаг даргын зөвлөхөөр Пүрэвийн Бүрэнжаргалыг томилсон. Тэрээр бизнесийн удирдлага, төрийн удирдлага- төсвийн байгууллагын нягтлан бодогч, санхүүч мэргэжилтэй. 2005 оноос "Интерактив" ХХК-д бүртгэлийн мэргэжилтэн, төслийн менежер, "Жи энд юу голд" ХХК-д эдийн засагч, санхүүгийн менежерээр ажиллаж байсан. "Прософт" ХХК-ийг үүсгэн байгуулагч, тус компанийн захирлын албыг гүйцэтгэдэг юм. 



Холбоотой мэдээ