“Салхит хот” Баку
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Азербайжан Улсын нийслэл Баку хот орчин үеийн архитектур, түүхэн дурсгалт газрууд хосолсон олон мянган жилийн түүхтэй үзэсгэлэнт хот юм.
Каспийн
тэнгисийн эрэг дагуу оршдог тус хот далайн түвшнээс доош 28 метрт оршдог бөгөөд
далайн уур амьсгал, ширүүн салхитай тул “Салхит хот” хэмээн нэрийддэг. Баку
хотод ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Ичеришехер /Хуучин хот/ болон алдарт
Мэйдэн цамхаг болон Ширваншахын ордон зэрэг түүхэн дурсгалт газар бий.
Улс орны
төдийгүй бүс нутгийн соёл урлаг, аж үйлдвэрийн томоохон төв болохын хувьд Баку
хот олон улсын үйл ажиллагаа, дипломат уулзалтын голлох цэгийн нэг болдог.
Сүүлийн жилүүдэд Баку хот хурдтай хөгжиж, орчин үеийн барилга, архитекторын
өвөрмөц шийдлүүдээрээ дэлхийд гайхагдах болсон бөгөөд алдарт Flame Tower /Дөлт
цамхгууд/ болон нэрт архитектор Заха Хадидын зохион бүтээсэн Хейдар Алиевын төв
зэрэг байгууламжаараа ирээдүйн хотын дүр төрхийг бүтээдэг байна.
Баку хот Азербайжаны газрын тос, байгалийн хийн салбарын гол төв бөгөөд дэлхийн эрчим хүчний зах зээлд стратегийн ач холбогдолтой хотод тооцогддог.
Тус хотын асар их
газрын тосны нөөцийг өдгөө 100 гаруй жилийн турш олборлон ашиглаж байгаа ба энэ
нь Баку төдийгүй тус улсын эдийн засгийн чухал хөдөлгүүр болдог. Түүнчлэн Баку
хот торгоны замын нэг төв байсан бөгөөд эдүгээ Өрнө, Дорныг холбосон соёлын
уулзвар хэвээр байна.
Баку хотын
хүн ам 2023 оны байдлаар 2.3 сая бөгөөд Азербайжаны хамгийн олон хүн
амтай хот юм. Тус хот засаг
захиргааны хувьд 12 район буюу дүүрэг, 48
нэгжид хуваагддаг ба эдгээрт Баку Арчипелагийн арлууд болон Баку хотоос
100 км зайд орших Гиннесийн номд бүртгэгдсэн Нефт Дашлары аж үйлдвэрийн
байгууламжийн суурин мөн багтдаг байна.
Баку хот сайтар
хөгжсөн нийтийн тээврийн системтэй, автобус, метро болон такси үйлчилгээний
хүрэлцээ, хангамж сайтай. Баку хотын метро үнийн хямд бөгөөд такси үйлчилгээний Bolt, Uber зэрэг сүүлийн
үеийн аппликейшнийг ашиглах боломжтой. Баку хот үйлчилгээний байгууллага болон
залуучууд англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Гадаадын жуулчид аялахад тааламжтай
төдийгүй аюул багатайд тооцогддог.
Баку хотод
ирсэн зочдын үзэж сонирхдог газрууд:
Ичеришехер /Хуучин хот/-ЮНЕСКО-д бүртгэгдсэн, түүх соёлын дурсгалт газар
Дөлт
цамхгууд-Хотын дүр төрхийг чимэх орчин үеийн барилгууд.
Хейдар
Алиевын төв-Дэлхийд алдартай архитектор Заха Хадидын бүтээл
Баку
Булвар-Каспийн тэнгисийн эрэг дагуу алхах үзэсгэлэнт газар
Хивсний музей-Азербайжаны хивс урлалын өв соёлын тухай
Азербайжаны үндэсний хоол:
Плов-Азербайжаны уламжлалт цагаан будаатай хуурга
Долма-Усан
үзмийн навчинд ороосон махтай хоол
Шорлог-Олон
төрлийн шорлогоос сонгон зооглох боломжтой
Дүшбара-Махтай
банштай шөл
Лаванги-Хушга
самрын холимог шанзтай тахиа эсвэл загас
Баку хотын
ирсэн зочдын зочилдог орон нутгийн зах, худалдааны төвүүд:
Тезе за-Шинэ ногоо, жимс, амтлагч болон нутгийн идээний хүнсний зах
Яшил зах-Шинэ
жимс, хүнсний бүтээгдэхүүн, уламжлалт амттаны зах
Низами гудам-Бэлэг
дурсгал, хувцас хэрэглэл болон нутгийн иргэдийн гар урлалын худалдааны төв
Лахиж зэс
урлалын тосгон2Баку хотын захад орших гар аргын зэс урлал, эдлэл, бэлэг
дурсгалын төв.