ӨВӨРХАНГАЙ: Өнөө шөнө ихэнх нутгаар цасаар шуурахыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2024 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Арвайхээр, Баянгол, Төгрөг, Баян-Өндөр, Өлзийт, Сант, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Бүрд, Хархорин сумын нутгаар цас орж шуурна.
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар орж байгаа цас өнөө шөнө болон маргааш өдөртөө төв, говийн аймгуудын нутгаар шилжин орж, салхины дундаж хурд 10 м/с, алсын барааны харагдац 2000м болох ба гурван цагаас дээш хугацаагаар шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдэж байгааг ус, цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
11
сарын турш + градустай байсан аймгийн төв, говийн сумдаар эрс хүйтэрч, өдөртөө
-12, шөнөдөө -18 градус хүрэх аж. Энэ сарын 26, 28-ны өдрүүдэд дахин цас орж, нутгийн
хойд хэсгээр -26 градуст хүрэх ба салхины хурд 14-16 м/с хүрч ширүүсэх бол сарын сүүлийн өдрөөс бага зэрэг дулаарах төлөвтэй байна.