ӨНӨӨДӨР: УИХ дахь намуудын бүлэг хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-25 08:41:05

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал:


-УИХ дахь намуудын бүлэг хуралдана.


-9:00 цагт: Үндсэн хуульт ёс-Өнгөрсөн, одоо, ирээдүй олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ.

 

-9:00 цагт: Кибер тусгаар тогтнол форум Блю скай зочид буудлын 3 давхарт болно. Утас: 9499-9598


10:00 цагт: Ойн салбарын 100 жилийн ойн баярын хурал Корпорэйт зочид буудалд болно. Утас: 96660394


-11:00 цагт: ХӨСҮТ Захиргаан дээр хэвлэлийн өрөөнд Нийслэлийн ЭМГ, ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдал ба урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгнө.


-13:50 цагт: Чингис хаан нисэх буудал 2 сая дахь зорчигчоо хүлээн авах ёслол  болно.


-Б.Шарав "Сэрсэн тал", "Аав ээж хоёр минь" дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно.


-Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуурын чуулгын үүсгэн байгуулагч, Ардын жүжигчин Ц.Батчулууны “Хөгжмийн эгшиг” тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.

 

Холбоотой мэдээ