ХОВД: Энэ жил 19 оюутанд сургалтын тэтгэлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-11-29 12:23:52

Жаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Хөшөөт төслийг хэрэгжүүлэгч "Мо-Эн-Ко" ХХК эрэлттэй мэргэжлээр суралцаж буй Ховд аймгийн харьяат оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж байна. 


Тус компани 2022 онд 15, 2023 онд 20, 2024 онд 19 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг 1 сая 500 мянган төгрөг олголоо.


2010 оноос эхлэн хэрэгжиж буй “Оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр” хамрагдсан оюутны тоо одоо 250 болжээ. 


Энэ хичээлийн жилд болзол, шаардлага хангаж, тэтгэлэг авч буй 19 оюутан өчигдөр батламжаа авлаа. 


Үүнээс 12 оюутан нь Ховдод буюу МУИС-ийн Баруун бүсийн сургуульд, харин долоон оюутан Улаанбаатар хотын их, дээд сургуульд суралцаж байна.  

Холбоотой мэдээ