БУЛГАН: Томуу, томуу төст өвчний алаг цоог дэгдэлтийн түвшинд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байна. Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн томуу, томуу төст өвчний 84.4 хувийг 14 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
Булган аймагт томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог түвшинд байна.
Энэ 7 хоногт амбулатороор 5182 үйлчлүүлсний 6.8 хувь буюу 353 нь, мөн 172 түргэн тусламжийн дуудсаны 21.5 хувь буюу 37 нь томуу, томуу төст өвчлөлийн шалтгаантай байжээ.
Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 11 хувь буюу 36 тохиолдлоор нэмэгдсэн байна.
Булган
аймгийн Эрүүл мэндийн газраас эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт хүүхдээ томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж амны хаалт зүүлгэх, дархлаа
дэмжих хоол хүнс хэрэглэх, дулаан хувцаслах, ханиад томууны шинж тэмдэг
илэрсэн бол сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байхыг анхааруулсан зөвлөмжийг
тогтмол өгч байна.