"Сономбалжирын Буяннэмэх" сэдэвт маркийг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-12-29 12:38:05

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг "Сономбалжирын Буяннэмэх" сэдэвт маркны нээлт Үндэсний төв номын санд баасан гарагт  боллоо.


“Монгол шуудан” компанийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар, “Зохиолч С.Буяннэмэх бол Монгол Улс харийн түрэмгийллээс дөнгөж л салж, тусгаар тогтносон улс төрөө төвхнүүлэх, шинэ соёлын замд орох үед амьдарч байсан урлаг, улс төр, нийгмийн томоохон зүтгэлтэн байсан" гэдгийг тэмдэглэв. Нийт 11 мянган ширхэг хэвлэж, 3000 төгрөгөөр худалдаж эхэлсэн байна.

 

Улсын бага хурлын тэргүүлэгчид ба Ардын сайд нарын зөвлөлийн гишүүдийн 1935 оны 9-р сарын 25-ны өдрийн хамтарсан хурлын шийдвэрээр монгол улсын үндэсний уран сайхныг анх үүсгэн буй болгоход оройлон оролцож үндэсний уран зохиол, найруулга ший жүжгийн ажилд онц идэвхийлэн зүтгэж, өдий төдий уран сайхны бүтээлийг үйлдэн гүйцэтгэж буй тул “Улсын алдартай гавьяат уран зохиолч” хэмээх цол олгосугай” гэж тэмдэглэсэн байдаг ажээ.


Маркт С.Буяннэмэхийн санаачилга, гар бие оролцон хийж байсан бүтээлээс дээжлэн "Монголын үнэн” сонин, "Уран үгсийн чуулган" эмхэтгэл, "Монгол ардын үндэсний соёлын зам" сэтгүүл, "Харанхуй засаг" жүжгийн зурагт хуудас, "Алсыг зорьсон алтан загас" хүүхдийн өгүүлэл зэргийг зохиомжлон оруулсан байна. Марк 30:40 мм, блок нь 105:75 мм хэмжээтэй ажээ. 

Холбоотой мэдээ