П.Мөрөн 1500 км замыг амжилттай тууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. “Автомашины олимп” гэгдэх алдарт “Дакар ралли” уралдаан эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ.
Тамирчин хүний шандас, тэсвэр тэвчээрийг сорьсон энэхүү уралдаанд манай улсаас олон улсын хэмжээний мастер П.Мөрөн оролцож байгаа юм. Тэрбээр эхний хоёр гараагаа амжилттай дуусгав. Эхний гараанд 500 км замыг туулсан бөгөөд нийт замын 65 хувь нь элс, 26 хувь нь энгийн шороон хөрс, есөн хувь нь хад чулуутай байжээ. Тэгвэл өчигдөр 1000 км замыг туулснаар бариандаа амжилттай орсон байна.
Одоо түүнд дахин 10 гараа үлдсэн бөгөөд эхний хоёр гарааны уралдааны фотог хүргэе.