СЭЛЭНГЭ: Монгол бичгийн программ дээр ажиллах, дадлага олгох сургалтыг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 1 /МОНЦАМЭ/.
“Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл
хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага” MN 6395:2022 стандартын
хэрэгжилтийг хангуулах, Монгол бичгийн программ дээр ажиллах, дадлага олгох
сургалтыг Сэлэнгэ аймгийн хэмжээнд бүсчлэн зохион байгууллаа.
“Төрийн албан хэргийг хос
бичгээр хөтлөх тухай” Монгол Улсын Их хурлын 52 тоот тогтоолын хэрэгжилтийг
хангах ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Хэлний бодлогын
үндэсний зөвлөлтэй хамтран дээрх сургалтыг зохион байгууллаа.
Нэгдүгээр сарын 29-ний сургалтад Бэлчир, Сэлэнгэ, Ерөө бүсийн алба хаагчид хамрагдсан бол 31-ний өдөр Орхон, Хараа бүсийн алба хаагчид оролцож зохих мэдлэг, мэдээллийг олж авлаа.
