Халамжийг зорилтот бүлэгт хүрдэг болгохыг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-02 12:55:33

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. ГБХНХЯ халамжийн бодлогыг цэгцэлж, оновчтой, зорилтот бүлэгтээ хүрдэг болгохыг зорьж байна.


Тухайлбал, зорилтот өрхийн бие даан амьдрах чадварыг сайжруулах хөтөлбөрийг ТББ, орон нутгийн оролцоотой хэрэгжүүлж, хөтөлбөрүүдээ тодорхой хугацаатай болгох юм.


Орхон аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын чиглэлээр туссан зорилт, бодлогын шинэчлэлээ ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллах үеэрээ танилцуулав.


Эхийн алдар одонтой ээжүүдэд олгох мөнгөн тэтгэмжийг энэ онд 1-р одонд 400 мянга, 2-р одонд 200 мянган төгрөг болгож 2 дахин нэмээд байгаа. Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлж эхлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсвийг 2 дахин нэмснийг ГБХНХЯ мэдээлжээ.  

Холбоотой мэдээ