"Голомт банк" ХК нэгж хувьцаанд 100 төгрөгийн ногдол ашиг хуваарилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. "Голомт банк" ХК өнгөрсөн оны үйл ажиллагааны ашгаас нэгж хувьцаанд 100 /нэг зуу/ төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.
Ногдол ашгийг энэ оны дөрөвдүгээр сард багmаан
"Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хувьцаа
эзэмшигчдийн дансанд байршуулна.
Тус компани 2023 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд нэгж
хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг хуваарилж байсан юм.