Пакистанд халдлагын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 59 болж нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-25 15:48:31

КВЕТТА./Sputnik/. Пакистаны Кветта хотын цагдаагийн академид болсон террорист халдлагын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 59 болж нэмэгджээ.

Урьд шөнө тус улсын Белужистан мужийн Кветта хотын цагдаагийн академийн байр руу тэсрэх төхөөрөг бүхий хантааз өмссөн гурван террорист дайран орж, тэдний хоёр нь тэсрэх төхөөргүүдийг дэлбэлэх үеэр наад зах нь 120 сонсогч болон хамгаалагч шархадсан юм. Гурав дахь террористыг нь Пакистаны цэргийнхэн устгажээ.

“Лашкар-э-Жангви Аль Алами” бүлэглэлийн босогчид байж магадгүй гурван этгээд 15-25 насны 700 сонсогч  байрладаг академийн дотуур байранд нэвтрэн ороод гал нээжээ.

Амиа золиослогчид тэсрэх төхөөрөг бүхий хантаазыг дэлбэлсний дараа болсон хоёр удаагийн дэлбэрэлтийн улмаас хохирогчдын ихэнх нь амиа алдсан бол бусад нь босогчид болон аюулаас хамгаалах хүчнийхний хооронд дөрвөн цаг үргэлжилсэн буудалцааны үеэр амь үрэгджээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ