Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд автозамын ачааллыг бууруулах үүднээс энэ сарын 22-27-нд тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үргэлжилж байна.
Хуваарийн дагуу өнөөдөр улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож буй юм. Харин энэ сарын 24, 26-нд сондгой тоогоор төгссөн дугаартай машин, 25, 27-нд тэгш дугаараар төгссөн машин замын хөдөлгөөнд оролцоно.
Бүсчлэлийн хувьд хойноос урагш чиглэлд 32-ын тойргоос Маршалын гүүрний уулзвар хүртэл, баруунаас зүүн чиглэлд 5 шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэл тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцох юм.