Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадамд Хөвсгөл аймаг тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2025-02-23 14:34:36

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. “Мөрөөдлийнхөө төлөө-Шударга өрсөлдөе” уриан дор Улаанбаатар хот, Орхон аймагт Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадмыг хоёрдугаар сарын 17-23-нд зохион байгуулж, тус наадмын хаалтын ёслол өнөөдөр болов.

 

Ёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, нийслэл, аймаг, дүүргийн биеийн спортын газар, хороодын дарга нар оролцлоо.

 

Тус наадмын аймгуудын багийн нийлбэр дүнг Б.Баярсайхан даргатай Хөвсгөл аймаг 20 алт, 21 мөнгө, 20 хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол дүүргүүдээс Д.Отгонсүрэн даргатай Баянзүрх дүүргийн баг 8 алт, 2 мөнгө, 12 хүрэл медальтайгаар тэргүүн байр эзлэв. Энэ удаагийн наадамд найман спортын 80 зай, ангилалд 22 багийн нийт 546 тамирчин 478 багц медалийн төлөө өрсөлдлөө.

 

Наадмын онцлох мэдээллээс дуулгахад, анх удаа орон нутаг дэвсгэрт нэгэн зэрэг зохион байгуулж, тусгай олимпын спортын хоёр төрөл энэ наадмын хөтөлбөрт багтаж, Баян-Өлгий аймгаас Монголын хүүхдийн өвлийн спортын наадамд анх удаа тамирчнаа илгээж, улсын дээд амжилт олноор төрж, Хөвсгөл аймаг хамгийн олон медаль /61/гардаж, хамгийн олон тамирчныг Орхон аймгаас оролцуулсан байна.









Холбоотой мэдээ