Шихихутуг их сургуулийн Унгарын их сургуулиудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, монголч эрдэмтэн, доктор Борбала Обрущанский тус их сургуульд 2025 оны 2 дугаар сарын 20-ний өдөр зочлов.
Шихихутуг
их сургуулийн үүсгэн байгуулагч, Эрдмийн зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх
ухааны доктор /Sc.D/, профессор Д.Лүндээжанцан Элчин сайд Б.Обрущанскийг хүлээн
авч уулзан, Шихихутуг их сургуулийн Унгарын их сургуулиудтай хөгжүүлж буй
хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, цаашид хамтын ажиллагааг
гүнзгийрүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтад
Шихихутуг их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, доктор /Ph.D/,
профессор Г.Амаржаргалан, Захиргаа, үйл ажиллагаа эрхэлсэн проректор
Л.Мөнхдэмбэрэл, Судалгааны хүрээлэнгийн захирал, доктор /Ph.D/, профессор
Б.Нармандах нар оролцон Унгарын их сургуулиудтай хөгжүүлж буй хамтын ажиллагааны
чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сургуулийн үйл ажиллагааг танилцуулав.
Уулзалтын хүрээнд Элчин сайд Б.Обрущанский Шихихутуг их сургуулийн оюутнуудад зориулан “Хоёр орны дипломат харилцааны түүх” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улстай хэрхэн холбогдож байсан болон монголч эрдэмтэн болсон түүхээ хуваалцан оюутнуудын сонирхсон асуултад хариулт өгөв.