БАЯН-ӨЛГИЙ: Сар шинийн баярын бөхийн барилдаанд аймгийн арслан М.Аманбек түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. XVII жарны "Элдэв Эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдаанд аймгийн арслан М.Аманбек түрүүлж, аймгийн харцага Д.Бейбит үзүүрлэв. Харин их шөвөгт аймгийн нэмэх начин Б.Сундуй, аймгийн начин Ж.Бахытжан нар шалгарлаа.
Энэ жилийн сар шинийн бөхийн барилдаанд тэргүүтэй 64 хүчит бөх зодоглож, уран мэхийг уралдууллаа.
Бөхийн барилдааны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс, аймгийн Засаг дарга Е.Зангар нар оролцож мэндчилгээ дэвшүүлэв.