СЭЛЭНГЭ: Анхан шатны нэгж нийгмийн ажилтантай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны гуравдугаар
сарын 5 /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ
аймгийн Мандал сум 28 мянган хүн амтай, Монгол Улсын хамгийн том сум юм.
Тус суманд хуулийн хүрээнд нийт
5 нийгмийн ажилтан сонгогдон ажиллахаас өнөөдрийн байдлаар 2 нийгмийн ажилтантай
болоод байна.
Анхан шатны нэгжид нийгмийн
ажлын цогц үйлчилгээг үзүүлэхээр шинээр томилогдон ажиллаж буй нийгмийн ажилтнууд
хүүхэд, гэр бүлийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд хамгийн чухал үүргийг
гүйцэтгэх юм.
Хүүхэд хамгааллын тухай хууль
/шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр анхан шатны нэгжид улсын хэмжээнд
нийтдээ 833 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах болжээ.