ДАРХАН-УУЛ: Хамгийн өндөр настай ахмадууд ижил нэртэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Аймаг, сумын удирдлагууд ахмад, буурлууддаа хүндэтгэл илэрхийлж, амар мэндийг нь мэдэж, энх тунх амьдрахын ерөөл өргөж гарын бэлэг гардууллаа.
Тодруулбал, 90 болон түүнээс дээш настай ахмадууддаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлэг болон аймаг, сумын засаг даргын газрын бэлгийг гардуулж хүндэтгэл илэрхийлэв.
Дархан сумын хэмжээнд 90-ээс дээш настай 78 ахмад амьдарч байна. Тэдний хамгийн ахмад нь өдгөө 106 настай Барамсайн Ханд, 105 настай Шаравын Ханд нар юм.
Ижил нэртэй буурлууд Дархан суманд үр хүүхэд, ач, зээ нарынхаа хамт энх тунх амьдарч байна.




