СЭЛЭНГЭ: 50 гаруй жилийн хөдөлмөрөө үнэлүүлж Алтан гадас одон хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын
иргэн Н.Михлайн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор
шагнасныг аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон гардуулан
өглөө.
Н.Михлай 1975 оноос газар
тариалангийн салбарт 50 гаруй жил тасралтгүй ажиллаж, хүн амыг гурил тэжээлээр
хангах нөр их үйлсэд хүчин зүтгэж байгаа юм.
Тэрбээр өдгөө нас сүүдэр 70
гарсан ч сүүлийн 10 гаруй жил М.Цанлиг захиралтай “Тариатын буудай” ХХК-д трактор-комбайнчаар ажиллан, улс орныхоо үр
тариа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн төлөө өөрийн хүч
чадал, хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажиллаж байна.
Мөн газар тариалангийн салбарт
залуу боловсон хүчнийг бэлтгэн дадлагажуулах чухал үүргийг хүлээн
ажиллаж байгаа юм.