Экспортод гаргасан бараа, түүхий эдийн хэмжээ багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-14 16:35:07

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний 3 сард экспортод 3013.0 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 17.7 хувиар багасжээ.


Манай улс дээрх хугацаанд ямааны 0.07 мянган тонн самнасан ноолуур, 1.9 тонн алт экспортолжээ. Экспортын барааны дүнд эрдэс бүтээгдэхүүн 2685.6 сая ам.доллар буюу 89.1, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 169.9 сая ам.доллар буюу 5.6, ургамлын гаралтай бүтээгдэхүүн 35.7 сая ам. доллар буюу 1.2 хувийг эзэлсэн байна. Эдгээр нь нийт экспортын дүнгийн 96 хувийг эзэлж байгааг Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. 







Холбоотой мэдээ