Элчин сайдад нэр дэвшигчдийг байнгын хороо дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-16 18:07:06

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэн, дэмжлээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Элчин сайдад нэр дэвшигчдийг тодруулан, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр нэрсийг нь хүргүүлээд байсан юм. Тодруулбал, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашийн Билэгдорж, Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын Чинтүшиг, Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганхуурайн Баттунгалаг, Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болд, Бельгийн Вант Улсад суух бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Одын Оч, Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбат, Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашжамцын Батсайхан, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мэндсайханы Энхсайхан, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Санжаагийн Баяр, Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсангийн Баттулга нарыг томилох санал дэвшүүлсэн.

Уг асуудлыг Ерөнхийлөгч дэмжсэнээр байнгын хороо хэлэлцэн дэмжлээ. Ингэснээр уг асуудлыг маргаашийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулахаар болоод байна.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ