Ажилгүйдлийн түвшин 9.4 хувьтай гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-11-16 18:19:15

Ажиллах хүчний судалгааны 2016 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 1263.2 мянган хөдөлмөрийн насны хүн байгаа гэсэн тооцоо гарчээ.

Гуравдугаар улирлын үзүүлэлтээр ажилгүйдлийн түвшин 9.4 хувьтай гарсан байна.  Ажиллагсад өмнөх оны мөн үеэс 24.7 мянгаар, ажилгүй иргэд 43.1 мянга, эдийн засгийн идэвхгүй хүн ам, 35.2 мянгаар өсчээ.  Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд 2016 оны 10 дугаар сарын эцэст 41.8 мянга болсны 21.8 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгсдын 31.4 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 154 хүнээр буурч, өмнөх сараас 2.2  мянган хүнээр өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.4  мянга нь Улаанбаатарт  байгаа аж.

 Б.Заяа

Холбоотой мэдээ