ӨНӨӨДӨР: “Монгол Улсын нийтийн эрх зүй” номын нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-12 08:52:59

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал 


08:30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно. 

08:30 цагт: НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй “Дулаан гэр, эрүүл ирээдүй” төслийг танилцуулах зөвлөгөөн Новотел зочид буудалд болно.  

08:30 цагт: “Камерын хяналт, аюулгүй байдал: Халдашгүй, чөлөөтэй байх эрх” хэлэлцүүлэг ХЗДХЯ-нд болно. 

09:30 цагт: Монголын Хуульчдын холбоо, Нээлттэй нийгэм форум хамтарсан “Шүүхийн захиргааны үндсэн чиг үүрэг, түүний хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг Хуульчдын ордонд болно. 

10:00 цагт: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно. 

11:30 цагт: “Монгол Улсын нийтийн эрх зүй” номын нээлт ШУА-ийн Чуулганы танхимд болно.


-Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ.

-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.

-Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Холбооны цом”-ын төлөөх тэмцээн үргэлжилж байна.   

-Уран бүтээлч, хувцасны дизайнер Б.Бэлгүтэй, уран барималч Б.Цагаадай нарын хамтарсан “Бидний хооронд” үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл "Улаан гэр" галерейд гарч байна. 

-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарч байна.  

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.

УСГЗ П.Цэгмидийн "Би..." шилдэг бүтээлийн үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 17-ныг хүртэл гарна.

-МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл олны хүртээл болно. 

-Найм дахь удаагийн “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.

-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна. 

-Буудлагын ДАШТ энэ сарын 18-ныг хүртэл болно. 


Хилийн чанадад: 

-Египетийн Каир хотод буудлагын ДАШТ үргэлжилж байна.

-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн  11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна. 

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Орон нутагт:

Сэлэнгэ: Өндөр гэгээн Занабазарын намтар, уран бүтээлийг сурталчлах хүрээнд иргэд олон нийтийн дунд "Асуулт хариултын танин мэдэхүйн цахим контент" бүтээх, Өндөр гэгээн Занабазарын "Ном товхимлын үзэсгэлэн"  энэ сарын 13-ныг хүртэл гарна.

-"Татвар төлөгчийн шинэчилсэн бүртгэл, тооллого зохион байгуулах" удирдамжийн хүрээнд татвар төлөгчдийн бүртгэлийг шинэчлэх ажлыг энэ сарын 20-нийг хүртэл зохион байгуулж байна.

Өмнөговь: МЗЭ, МСНЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч, цаасан урлаач Ц.Галбадрахын "Үзэсгэлэнт говь" цаасан барын үзэсгэлэн "Говийн байгаль" түүхийн музейд энэ сарын 14-ныг хүртэл үргэлжилнэ. 

Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ