БУЛГАН: Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг 86,6 хувиар хангажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд ашиглахад бэлэн инженерийн хийцтэй болон энгийн уурхайн худаг, усан сан бүхий 1228 уст цэг байна.
Үүний үр дүнд 175 мянган толгой мал усаар хангагдаж, 70 мянган га бэлчээрийг усжуулж, 250 орчим хүн усаар хангагдах боломж бүрдсэн байна.
Аймгийн хэмжээнд 12,956 бод, бог малын хашаа ашиглахад бэлэн байгаа бөгөөд шинээр бодын 57, богийн 92, нийт 149 хашаа, саравч барьж, өтөг бууц нөөцлөх дулаалгын ажил хийсэн байна. Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг ерөнхий дүнгээр 86,6 хувиар хангаад байна.
Малчдын өвс, тэжээлийн бэлтгэл 54,6 хувь, аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 77,3 хувь сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 72,0 хувь худгийн бэлэн байдал 91,2 хувь, малын усан хангамж 93,6 хувь, малчин өрхийн хашаа бууцны хангамж 94,6 хувь, малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл 92,8 хувиар тус тус хангаад байна
Нийт суманд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайн зохион байгуулж 80,3-96,8 хувиар хангасан байна.


Улаанбаатар