Элчин сайд Шэнь Миньжуань, НҮБ-ын хүн амын сангийн төлөөлөгчид Сэлэнгэ аймагт зочиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань, НҮБ-ын хүн амын сан хамтран Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Баянгол сумын 3 сургуульд "Охидыг
хүчирхэгжүүлэх нь”, “Эрүүл ахуй, ариун цэвэрт ээлтэй сургуулийг бий болгох
нь" хөтөлбөрийг 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэх гэж байна.
Элчин сайд Шэнь Миньжуань болон НҮБ-ын хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи
тэргүүтэй төлөөлөгчид Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж, аймгийн удирдлагын
багийнхантай энэ сарын 11-нд уулзалт хийлээ.
НҮБ-ын Хүн амын сангаас Мандал
суманд Залуучууд хөгжлийн төвийг байгуулж ашиглалтад оруулаад байгаа юм. Цаашид
энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэн бусад суманд байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа
уулзалтын үеэр сангийн төлөөлөл илэрхийлэв.
Уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн
12 дугаар ангид суралцдаг 30 хүүхэд тус бүрд БНХАУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын нэрэмжит
тэтгэлэг болох 500,000 төгрөгийг гардуулан өглөө. Цаашид "Элчин сайдын
нэрэмжит тэтгэлэг" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгээ хэлж байлаа.
Уулзалтын хүрээнд Сүхбаатар
суманд барьж байгаа 210 МВт-ын ДЦС-ын гүйцэтгэлийн явцтай мөн танилцсан.
БНХАУ-ын Элчин сайдын зүгээс
цаашид 2 орны найрамдалт хамтын ажиллагааг улам өргөжүүлэн тэлж, Сэлэнгэ
аймагтай боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, дэд бүтэц, мэргэжилтэн бэлтгэх,
хятад хэлний төв байгуулах зэрэг бүхий л салбарт хамтран ажиллаж, дэмжихээ
илэрхийллээ.
Улаанбаатар