Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг үнэт металл худалдан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-12-02 14:49:37

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 13.6 тонн үнэт металл худалдан авснаа мэдээлэв.


Үүнээс төв банкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс 760.7 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 1,665.1 кг үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал  14.2 хувиар багассан үзүүлэлт ажээ.



Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд энэ оны 11 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 467,367.93 төгрөг байв.



Холбоотой мэдээ