Ерөнхий сайд СОР17 олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 17 дугаар Бага хурлыг /СОР17/ Улаанбаатар хотод 2026 онд зохион байгуулна.
Бага хурлын гол үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд зохион байгуулахаар төлөвлөж, зураг төслийн дагуу бэлтгэл ажлыг хангаж байна.
Уг хурлыг НҮБ задгай талбайд зохион байгуулах нийтлэг шаардлага тавьдаг учраас ундны усны эх үүсвэрээс холдуулж энэ байршлыг сонгожээ.
Өнөөдрийн байдлаар инженерийн шугам сүлжээ, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, мэдээлэл холбооны сүлжээ татах ажлыг 100 хувь хийж гүйцэтгэн, өнгөрсөн 11-р сард улсын комисст хүлээлгэн өгчээ.
Мөн авто зам болон зогсоол барих ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байна. Хүйтний эрч чангарсан учраас зам талбайн ажлыг түр хугацаанд зогсоожээ. Ирэх оны гуравдугаар сард үндсэн бүтээн байгуулалтууд өрнөх ажээ.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 17 дугаар бага хурал 2026
оны 8 дугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо болно. Тус бага хуралд
8000-12000 хүн оролцох төлөвтэй байгаа юм.



Улаанбаатар