ӨВӨРХАНГАЙ: Гэрээ байгуулсан 20 сая модноос 2 саяыг тариад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-12-09 13:05:05

Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ жил аймгийн хэмжээнд нийт 1.3 сая мод бут тариад байна. Шинэ Хархорум хотод 700 мянга, бусад 18 суманд мөн 700 мянга орчим мод тарьжээ.


Уг ажилд улс, орон нутаг, хувийн хэвшлийн санхүүжилтээр 3.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. Ингэснээр 2030 он хүртэл тарьж ургуулах 20 сая модноос хоёр саяыг тариад байгаа юм.


Арвайхээр, Тарагт, Зүүнбаян-Улаан, Баруунбаян-Улаан, Хужирт, Хархорин, Бат-Өлзий зэрэг суманд үйл ажиллагаа явуулж байгаа мод үржүүлгийн газруудад 20 гаруй нэр төрлийн 6.2 сая орчим тарьц суулгац ургаж байна. Үүнээс зөвхөн аймгийнхаа хэрэгцээг хангахын тулд 1.5 сая орчим тарьц суулгацыг ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтэд шилжүүлэх боломжтой юм. 

Холбоотой мэдээ