ХӨВСГӨЛ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 51 сая төгрөгийн борлуулалт хийж, өрхийн орлогоо нэмэгдүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" нь эрт оношилгоо, үйлчилгээ үзүүлэх, хүртээмжийг сайжруулах, ажил эрхлэх боломжийг олгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах, оролцуулах, эрх тэгш мэдлэгжүүлэхэд тохиолдож буй саадыг арилгах зорилготой юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг бүлэг хэлбэрт шилжүүлэн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээр “Дэлгэр хааны хишиг” гар урлалын бүлэг, “Хайраар ургуулъя” оёдлын бүлэг, “Энэрэлт үйлс” хүүхэд харах үйлчилгээний бүлэг, “Гэрэл түгээе” давсан урлалын бүлэг, “Дулаан брэнд” эсгийн урлалын бүлэг ажиллаж байна.
Таван бүлэгт хөгжлийн бэрхшээлтэй 14 иргэнийг тогтвортой ажлын байраар хангаж, энэ онд 51 сая төгрөгийн борлуулалт хийж, бүлгийн гишүүд өрхийн орлогоо нэмэгдүүлжээ.
Мөн бүлгүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай түүхий эд, материал, тоног
төхөөрөмжийг худалдан авахад аймгийн Засаг дарга 30.1 сая төгрөгийн дэмжлэг
үзүүлсэн нь хөдөлмөр эрхлэх, орлого нэмэгдэхэд үр нөлөөтэй дэмжлэг болсон
байна.


Улаанбаатар