Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш 19:00 цагт асаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Төв талбайн сүлд модны гэрэл асаах үйл ажиллагаа маргааш 19:00 цагт болох талаар НЗДТГ-аас мэдээллээ.
Шинэ жилийн
баярыг угтан төв талбайн сүлд модыг засаж дуусгаад байгаа ажээ. Мөн уг модыг 2017 оноос хойш ашиглаж байна.
Уг сүлд мод 22 метр өндөртэй, 12 диаметр өргөнтэй, 800 орчим шилмүүстэй юм. Сүлд модыг 2000 цэгэн гэрэл, биет тоглоомоор чимэглэжээ.

Улаанбаатар