СҮХБААТАР: Далд уурхайн үйл ажиллагаандаа шилдэг инновац, технологийг нэвтрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2026 оны нэгдүгээр
сарын 4 /МОНЦАМЭ/. "Цайрт минерал" компани эрдэс баялгийн салбарын 2025 оны шилдэг инновац, технологи нэвтрүүлэгч байгууллагаар тодорчээ.
Тус компанийн Төмөртийн овооны ордод хэрэгжүүлсэн “Далд уурхайн дүүргэгч материал бэлтгэх технологийн төсөл”-өөрөө уул уурхайн үйлдвэрлэлд инновац, дэвшилтэт технологийг бодитоор нэвтрүүлж, “Шилдэг инновац, технологи нэвтрүүлэгч байгууллага”-аар шалгарлаа.
Тус төсөл нь гүний уурхайн аюулгүй ажиллагаа, хаягдлын менежмент, байгаль орчны эрсдэлийг цогцоор шийдсэн инженерийн шинэлэг шийдэлд суурилжээ. Төслийн хүрээнд гүний уурхайн аюулгүй ажиллагааны зургаан төрлийн дэвшилтэт хяналтын системийг нэвтрүүлснээр сүүлийн жилүүдэд үйлдвэрийн ноцтой осол
гараагүй, хөдөлмөрийн чадвар алдалт бүртгэгдээгүй буюу хангалттай сайн үзүүлэлттэй ажилласан байна.
Улаанбаатар