СҮХБААТАР: Мал таван төрөл дээрээ өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2026 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг 2025 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр 2,3 сая мал тоолууллаа. Ингэснээр өмнөх оныхоос 0,3 сая буюу 14,9 хувиар таван төрөл дээрээ өссөн гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.
Мөн малтай өрхийн тоо 11,3 мянга болж өмнөх оныхоос 0,1 мянгаар нэмэгдсэн байна.
Нийт малыг таван төрлөөр нь авч үзвэл 335,4 мянган адуу, 216,4 мянган үхэр, 5,8 мянган тэмээ, 943,7 мянга хонь, 807,5 мянган ямаа тоолуулжээ. Эрдэнэцагаан сум малынхаа тоогоор аймагтаа тэргүүлсэн бол Мөнххаан, Баяндэлгэр, Онгон, Баруун-Урт сум удаах байрыг эзэлжээ.
Эрдэнэцагаан сум адуу, үхэр, хонь, ямааны тоогоор,
Түвшинширээ сум тэмээнийхээ тоогоор тэргүүлж байна.
Тус аймаг нийт малынхаа тоогоор улсад 14 дүгээрт,
адуугаар долоодугаарт, тэмээгээр 11, үхрээр 12, хониор 13, ямаагаар 14 дүгээр
байрт эрэмбэлэгдэж байна.
Улаанбаатар