СҮХБААТАР: Малчдын 99,8 хувь нь зээлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-01-06 15:41:27

Баруун-Урт, 2026 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд 15,6 мянган хүн малчны хөдөлмөр эрхэлж байна. Тэдний 99,8 хувь нь зээлтэй байгаа нь өмнөх оныхоос 50,8 хувиар өссөн байна гэж Статистикийн хэлтсээс танилцууллаа.


Тус аймаг 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор урьдчилсан байдлаар 2,3 сая мал тоолуулсан. Малтай өрхийн тоо 11,3 мянга болж өмнөх оныхоос 0,1 мянгаар өссөн ч 50 хүртэлх малтай өрхийн тоо 0,5 мянгаар буурчээ.


Харин 201-500, 501-999 малтай өрхийн тоо тус тус өссөн бол мянгаас дээш малтай өрхийн тоо өмнөх оныхтой адил байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн өвөл цаг агаар тогтуун, сайхан байсантай холбоотойгоор бүх төрлөөр мал өсөж, 50-иас дээш малтай өрхийн мал өсөж дээрх шатны ангилалд шилжсэн. Энэ нь нэг талаараа сайн үзүүлэлт гэж тайлбарлалаа.

 

Холбоотой мэдээ