АН-ын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-21 17:34:22

Ардчилсан намын ирэх сарын 6-нд хуралдах Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдав.

Өнгөрсөн долоо хоногт хуралдсан ҮЗХ-ны хурлаар Их хуралд бэлтгэх, зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ахлахаар болсон. Тус ажлын хэсгийнхэн энэ амралтын өдөр хуралдсан бол өнөөдөр мөн хуралдсан байна.

Их хурлаар Ардчилсан намынхан намын дүрмээ өөрчлөн, шинэчлэх их үүргийг хүлээсэн юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ