СҮХБААТАР: Шинэ спорт заалны барилгын ажлыг эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-01-07 18:25:39

Баруун-Урт, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын ерөнхий боловсролын I сургууль стандартын шаардлага хангасан, орчин үеийн шийдэл бүхий спортын шинэ заалтай болно.

 

Нэгэн зууны түүхтэй тус сургуулийн сурагчид стандартын бус зааланд биеийн тамираар хичээллэж байгаа асуудал олон жил яригдсан. Тэгвэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр спорт заал барихаар болж, эхний 1,5 тэрбум төгрөгийн төсөв 2026 оны улсын төсөвт суужээ.

 

Сургуулийн спортын заалны шинэ барилгын нийт төсөв 3.3 тэрбум төгрөг. Эхний санхүүжилтээр энэ онд дэд бүтэц болон барилгын ажлыг эхлүүлнэ. Тус заал нь 36х18 буюу 648 м.кв хэмжээтэй, орчин үеийн шийдэл бүхий стандартын заал байх юм.

 

Тус сургууль 2000 гаруй сурагчтай. Хичээлийн гурван байртай ч нэг л спорт заалтай. Өнөөдрийн байдлаар хуучин зааланд хоёроос гурван анги зэрэг хичээллэж байна. 

Холбоотой мэдээ