БАЯНХОНГОР: Салхи 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-01-08 15:38:28
Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Энэ сарын 9, 11-нд Алтайн салбар уулс, говийн нутгаар секундэд 10-12 метр, зарим үед 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОШГ-аас мэдээлэв.

Энэ сарын 9-14-нийг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээг тус газраас ирүүлсэн бөгөөд 8-нд хангайн уулархаг нутгийн зарим газраар ялимгүй цас орох бол 8, 9-нд Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр, 11-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр зарим үед 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурах юм.

Агаарын температур 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч Галуут, Заг, Байдрагийн хүрэн бэлчир шөнөдөө -35 -40 градус, өдөртөө -21 -26 градус, хангайн бусад нутгаар шөнөдөө -29 -34 градус, өдөртөө -16 -21 градус хүйтэн байна. Харин Алтайн салбар уулс, говь, тал хээрийн нутгаар шөнөдөө -26 -31 градус, өдөртөө -14 -19 градус хүйтэн, говийн нутгаар шөнөдөө -21 -26 градус, өдөртөө -7 -12 градус хүйтэн байх төлөвтэй.

Энэ сарын 11-нээс хүйтний эрч суларна.
Холбоотой мэдээ