ДАРХАН-УУЛ: Малчдын 16 хувь нь 35 хүртэлх насны иргэд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд нийт 2000 малчин иргэн бий. Үүнээс насны байдлаар нь авч үзвэл нийт малчдын 16 хувь нь 35 хүртэлх насны залуус байна.
Нийт малчдын гурван хувь нь 24 хүртэлх, 23 хувь нь 34-44 нас, 19 хувь нь 55-64 нас, 13 хувь нь 25-34 нас, 33 хувь нь 45-54 нас, есөн хувь нь 65 ба түүнээс насныхан эзэлж байна.
Хүйсийн байдлаар авч үзвэл, 1212 буюу 60.8 хувь нь эрэгтэй, 782 буюу 39.2 хувь нь эмэгтэй малчид байна.
Малчид уламжлалт мал аж ахуй эрхлэхээс гадна газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй руу шилжиж, тоонд бус чанарт анхаарч мах, сүүний чиглэлийн үүлдрийн үхэр, хонин сүргийг өсгөн үржүүлж байна.
Улаанбаатар