АРХАНГАЙ: Цэнхэрийн Орхонд 37.8 га талбайг нөхөн сэргээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2026-01-08 20:13:54

Эрдэнэбулган, 2026 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2025 оны А/470 тоот захирамжийн ажлын хэсэг Цэнхэр сумын Орхон багт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ын нөхөн сэргээсэн талбайг 2025 оны 11 дүгээр сарын 5-нд хүлээн авчээ.


ААНБ-ууд 2025 онд 37.8 га талбайд техникийн, 14.8 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийжээ.


Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагын 2025 оны Байгаль орчны менежмент төлөвлөгөөний дагуу дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний хүрээнд эвдэрч эзэнгүй орхигдсон 2 га талбайд хийсэн техникийн нөхөн сэргээлтийг мөн хүлээн авсан байна.


Мөн зам гүүрийн бүтээн байгуулалтын улмаас эвдэрсэн газрын тооллого судалгааг нэгтгэж, аймгийн Засаг даргын А/449 дугаар захирамжийн хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүн Орхон гол, Ихтамир сум чиглэлийн 63 км хатуу хучилттай авто замд ашиглагдсан түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтын 26 га талбайн карьерын техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хүлээж авчээ.

Холбоотой мэдээ