ДОРНОД: “Dnom.mn” төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Dnom.mn” төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Төв номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Төслийн хүрээнд монгол ардын аман зохиол, үлгэр домог, туульс, Монголын болон дэлхийн сонгодог зохиолч, яруу найрагчдын бүтээлүүд, ЕБС-ийн сурах бичгүүд зэрэг 1300 гаруй зохиол бүтээлийг цахимд байршуулаад байна. Уншигчид арван мянган төгрөгөөр бүтэн жилийн эрх авснаар Dnom.mn сайтаас бүх төрлийн зохиол бүтээлүүдийг унших боломжтой.
Түүнчлэн энэхүү сайтад монгол бичгээр
туурвисан 80 гаруй бүтээл багтжээ. Мөн гэр бүлийн уншлагын танхимыг шинээр нээж, ээжүүд хүүхдээ
тоглуулангаа тус танхимаар үйлчлүүлж байна.
Улаанбаатар