ДОРНОГОВЬ: Ихэнх нутгаар цас орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Энэ оны нэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Иххэт, Хатанбулаг, Замын-Үүд сумаас бусад нутгаар цас орлоо.
Сайншанд, Өргөн суманд 0,6мм, Мандах,
Сайхандулаан суманд 0,5 мм, Дэлгэрэх, Айраг суманд хоёр мм, Эрдэнэ суманд 0,2 мм, Улаанбадрах
суманд 0,0 мм цас оржээ.
Өнөөдрийн 8.00 цагийн байдлаар Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Дэлгэрэх, Хөвсгөл, Улаанбадрах сумын нутгаар цас үргэлжлэн орж байна. Сарын хоёрдугаар хагас буюу нэгдүгээр сарын 15-ны үеэр дахин цас орох байдал ажиглагдаж байна гэж аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.
Улаанбаатар