ӨВӨРХАНГАЙ: Хүнсний эрхийн бичигт хамрагдах өрхийг 0.8 хувиар бууруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2026 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Хүнс
тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 1212 өрхийн 6062 иргэнийг хамруулж байна. Үүний 2785 нь 18 хүртэлх насны
хүүхэд, 2655 нь 18-аас дээш хөдөлмөрийн насны иргэн бол ахмад
настан 333, хөгжлийн
бэрхшээлтэй иргэн 289 байгаа юм.
Хүнсний
эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байгаа өрх, иргэдийг 2024 онтой харьцуулахад 0.8 хувиар буурсан
үзүүлэлттэй байна. Үүнээс өмнө буюу 2020-2024 оны хугацаанд 2689 өрхөөс
1273 өрх болж, 52.7 хувиар буурч байжээ.
Хүнсний эрхийн бичгийг зохих эзэндээ
хүрдэггүй, танил талаараа, эрүүл саруул хүмүүст олгодог гэх шүүмжлэл иргэдийн
дунд байсаар байна.
Улаанбаатар