ӨВӨРХАНГАЙ: Орон нутагт бамбай булчирхайн мэс заслыг амжилттай хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-01-09 17:33:58

Арвайхээр, 2026 оны нэдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв 2025 онд эмчилгээ, оношилгоо, мэс заслын тусламж, үйлчилгээг шинээр нэвтрүүлж, нийслэл хотыг зорих иргэдийн тоог буурууллаа.


Тодруулбал, элэгний хавдрыг тэжээгч артерын судсыг бөглөх, тархины судасны цүлхэнд баллон ашиглан бичил ороомгоор бөглөх, тархины гүрээний дотор артерын нарийсалд тэлэгч стeнт тавих, диализын тунель гуурс тавих эмчилгээг орон нутагтаа хийж байна. 


Мөн анх удаа бамбай булчирхайн мэс заслыг нэвтрүүлж, 50 хүнд амжилттай хийжээ. Нярайгаас төрөлхийн бамбайн дутагдлыг илрүүлж, хяналтад авчээ.


Үргэлжилсэн бөөр оруулах эмчилгээ /CRRD/-г анх удаа нэвтрүүлж, гурван хүний амь аварсан бол ангиографийн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэн хэвлийн судсан дотор эмчилгээг 38 хүнд хийсэн байна. 

Холбоотой мэдээ