Монгол орны зүүн нутгаар жавартай өнжинө
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол орны зүүн нутгаар өнөөдөр жавартай өнжих ч энэ сарын 11-13-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Тэс голын
хөндийгөөр -24-29 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан,
Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон,
Улз, Халх голын хөндийгөөр -19-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд
хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр -3-8 градус, Их нууруудын хотгор, Алтайн
уулархаг нутгаар -8-13 градус, бусад нутгаар -15-20 градус хүйтэн байна.
Улаанбаатар орчмоор үүл багасна. Цас орохгүй.
Салхи баруун хойноос секундэд 3-8 метр, -18-20 градус хүйтэн
байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Улаанбаатар