М.Салахын зүтгэлээр египетчүүд хагас шигшээд шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Атлантын далайн эрэгт орших Агадир хотод болсон тоглолт 3:2
харьцаагаар өндөрлөсөн байна. Хожсон багаас Омар Мармуш (4
дэх минут), Рами Рабиа (32), Мохамед Салах (52) нар гоол оруулсан бол Кот-д'Ивуарын
шигшээгийн Гела Дуэ 73 дахь минутанд хариу гоол хийлээ. М.Салах мөн оновчтой
дамжуулалт өгсөн байна. Тоглолтын 40 дэх минутанд Египетийн хамгаалагч Ахмед
Фаттух алдаа гаргаж, өөрийн хаалганд авто гоол оруулжээ.
Одоо хагас шигшээд египетчүүд Сенегалын
багтай, нигеричүүд талбайн эзэдтэй тоглоно. Уг хоёр тоглолт 14-ний өдөр болно.
Хөл бөмбөгийн Африкийн цомын
тэмцээн 12 дугаар сарын 21-нд эхэлсэн бөгөөд 18-нд финалын тоглолт болох юм. Энэ
удаагийн цомын тэмцээнд Африк тивийн 24 улсын багууд 6 хэсэгт хуваагдан
өрсөлдсөнөөс дээрх 4 баг хагас шигшээд шалгараад байна.
Одоогоор Африкийн цомыг
Кот-д'Ивуарын хөлбөмбөгчид эзэмшиж байгаа бөгөөд тэд 2023 оны цомын тэмцээний финалд
Нигерийн шигшээг 2:1-ээр хожсон юм.
Улаанбаатар