ДОРНОД: Угийн бичиг хөтөлдөг 8000 орчим өрх бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд угийн бичиг хөтөлдөг 7937 өрхийн 13 мянга гаруй ахмад настан бий.
Ахмадууд
16 жилийн өмнөөс “Угийн бичгээ хөтөлцгөөе” уриан дор нэгдэж, ахмадын байгууллагын
идэвхтэн сонгуультнууд, эрдэмтэн судлаачид идэвхийлэн оролцож,
сургалт зохион байгуулах, туршлага түгээн дэлгэрүүлэх ажлыг өргөн хүрээнд хийж
ирсэн юм.
Тэдэн дундаас өнгөрсөн
хугацаанд 188 овог ургийн баяраа тэмдэглэж, 177 нь ургийн баярынхаа ном товхимлыг
хэвлүүлсэн байна.
Угийн бичгийг монголчууд 800 гаруй жилийн
өмнөөс хөтөлж эхэлсэн гэж судлаачид үздэг. Бичиг, үсэггүй байх үедээ аман хэлбэрээр буюу өвөг дээдсийнхээ тухай мэдээллийг хүүхдүүддээ цээжлүүлдэг байсан. Харин бичиг үсэгтэй болсон цагаасаа эхлэн
бичдэг болсон уламжлалтай юм.
Сонирхуулахад, аймгийн
Боловсролын газраас энэ сарын турш “Үндэсний бичиг өрх бүрд” аяныг зохион
байгуулж байна.
Улаанбаатар