Олон улсын “баярлалаа” гэж хэлэх өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Олон улсын “баярлалаа” гэж хэлэх өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ өдрийг НҮБ болон ЮНЕСКО-гийн шийдвэрээр тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байдаг. Оросын “спасибо” гэдэг үг нь анх XVI зуунд “спаси Бог” буюу “Бурхан өршөө” гэдэг холбоо үгнээс үүссэн бөгөөд энэ үг нь талархсан сэтгэлийг илэрхийлдэг.
"Орос хэлэнд “баярлалаа” гэдэг үгийг зөвхөн талархаж буйг илэрхийлэхэд хэрэглээд зогсохгүй хэлц үгэнд ашигладаг. “Баярлалаа” гэдэг үгийг инээмсэглэлээр ч илэрхийлж болно. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь баярлалаа гэдэг үгийн утга учир, гарал үүслийг танин мэдэхдээ бус юм.
Харин хүн ганцаараа оршин тогтнох боломжгүй бөгөөд хэн нэгэн түүнд тусалвал түүнд ямар нэгэн байдлаар талархаж байгаагаа илэрхийлэх хэрэгтэйг бид мартах учиргүй гэдэгт энэ өдрийн мөн чанар оршиж байгаа юм” хэмээн Пушкиний нэрэмжит Улсын их сургуулийн Орос хэлний тэнхимийн профессор Наталья Боженкова ярьсан байна.
Улаанбаатар