ӨНӨӨДӨР: “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн баримт бичиг” үзэсгэлэнг нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. -Өнөөдөр болох үйл явдал-
-Үндсэн хуулийн өдөр тохиож байна-
09:00 цагт: Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол Төрийн ордны хүндэтгэлийн баганат танхимд болно.
09:00 цагт: "Үндсэн хууль:Үг хэлэх, үзэл бодлоо
илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах нь" хэлэлцүүлэг МУИС-ийн Номын санд болно.
09:00 цагт: Монгол Улсын Засгийн газар,
НҮБ-ын Хүүхдийн сангийн 2025 онд хүүхдийн эрхийг хангах чиглэлээр хамтран
хэрэгжүүлсэн ажлын үр дүнг танилцуулах тайлангийн хурал НҮБ-ын 3 давхрын хурлын танхимд болно.
09:00 цагт: “Хөгжлийн сэтгүүл зүй, тогтвортой хөгжлийн чиглэлээр мэдээлэл боловсруулах нь” сэтгүүл зүйн мэргэжлийн цуврал сургалт Монголын Эмнести Интернэшнлийн байранд болно.
10:00 цагт: Үндсэн хуулийн
уншлага Төрийн ордны Үндсэн хууль танхимд болно.
10:10 цагт: “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн баримт бичиг” үзэсгэлэнгийн нээлт Төрийн ордонд болно.
11:00 цагт: Хиймэл оюунд суурилсан “EF EFEKTA” онлайн англи хэлний сургалтын төслийн нээлт Зайсан хилл цогцолборт болно.
13:00 цагт: Шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
15:40 цагт: МСБХ-ны “Үндэсний дээд
лиг”-ийн тоглолт M Bank “Arena” ордонд эхэлнэ.
19:00 цагт: “Алаг намар” УСК-ны нээлт Зайсан “Skywing” төвд болно.
-2026 оны цэргийн бүртгэл Е-Mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.
-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Үзэсгэлэн:
-Дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдийн хамтарсан “UNITY” үзэсгэлэн HUE Art Gallery-д нэгдүгээр сарын 15-ныг хүртэл гарна.
-МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын уралдаанд шалгарсан шилдэг бүтээлийн үзэсгэлэн нэгдүгээр сарын 18-ныг хүртэл Уран зургийн галерейд гарна.
-“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн нэгдүгээр сарын 18-ныг хүртэл "Чингис хаан" үндэсний музейд гарна.
-“2026 өвлийн үзэсгэлэн” нэгдүгээр сарын 23-ныг хүртэл Монголын театрын музейд гарна.
-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд хоёрдугаар сарын 2-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-БНСУ-ын Гванжу хотын "Eunam Museum of Art" галерейд Монгол, Солонгос орны уран бүтээлчдийн "Horse of Fire, Horse of Start" үзэсгэлэн нэгдүгээр сарын 22-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн хоёрдугаар сарын 26-ныг хүртэл гарна.
Орон нутагт:
-Завхан аймгийн 24 суманд соёлын өвийг таниулах аян хоёрдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Улаанбаатар