УВС: Цахимаар 50 түүхэн гэрэл зургийг олон нийтэд хүргэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны
нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Увс аймгийн музейн хамт олон 2025 онд "Увс музей" цахим хаягаараа дамжуулан 50 гэрэл зургийг олон нийтэд хүргэсэн
байна.
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн хүрээнд
музейн сан хөмрөгтөө хадгалагдаж байгаа түүхэн үйл явдлуудыг дүрсэлсэн гэрэл
зургуудаас 50-ийг сорчлон авч “Гэрэл зураг түүх өгүүлнэ” гарчгийн дор цахимд
байршуулжээ.
Эдгээр гэрэл зургууд нь ихэвчлэн 1960-1990-ээд оны Увс
аймгийн иргэдийн аж амьдрал, хэв маяг, албан байгууллагуудын хамт олон,
түүхэн хүмүүс, тухайн цаг үеийн үйл явдлын торгон мөчүүдийг гэрэл зургийн
хальсанд мөнхлөн үлдээснээрээ онцлог байна.
Түүхэн гэрэл зургуудаас 5 зургийг тайлбарын
хамт орууллаа.

Хөдөлмөрийн баатар, хүний их эмч Х.Дэлэг ахлагчтай цанын баг 1973 он.

1960 -аад оны үед Увс аймгийн усны аж ахуйн байгууллагад ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүд.

Малчид, Ажилчид 92 хүн VI таван жилийн гавшгайч болж байжээ. Зураг дээр 9-р баазын жолооч Д.Надмид, Хөдөлмөрийн баатар Б.Жанцансамбуу тэргүүтэй гавшгайч нар /VI таван жилийн гавшгайч 1976-1980/
Газар тариалангийн тэргүүний сайчууд. НДҮ-ийн гавьяат аграномич Басандай, Буруунтурууны САА-н Хөдөлмөрийн баатар Сундуйжав, Бизъяа дарга, Хөдөлмөрийн баатар Батсуурь, Арын эгнээнд гавъяат агрономич Б.Лааган, Хөдөлмөрийн баатар комбайнчин Цэрэн, Гавьяат агрономич Отгон, Лхүндэв нябо, Улсын аварга ногоочин Дум нар.

Аймгийн намын XXII бага хурал, 1980.05.20-ны өдөр Улаангом хотод хуралдах үеэр пионер сурагчид илэрхийлэлт өгөх үеэр.
Зураг дээр: Хөдөлмөрийн баатар Б.Жанцансамбуу, гавьяат жүжигчин Ч.Загиржав нар
Улаанбаатар